ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Чөлөөт бөхийн тамирчид Финляндыг зорив
2017-07-27

Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-5-нд Финландын Тампере хотод болох хуваарьтай байгаа. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчид Финляндын зүг хүлгийн жолоо залсан байна. 

 

 

 

 

 

 

 

 

Уг тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн:

 

50 кг-ын жинд Н.Насанбуян (Хасу-Мегастарс),

60 кг-д Ц.Цогбадрах (Алдар),

66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс),

84 кг-д М.Цогтгэрэл (Ирээдүйн одод),

125 кг-д Д.Эрдэнэтулга (Аварга),

 

Эмэгтэйчүүдийн:

 

44 кг-д Г.Пүрэвсүрэн (Налайх),

48 кг-д Б.Чимгээ (Хангарьд),

55 кг-д Б.Болортуяа (Женко),

59 кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар),

63 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс),

67 кг-д Э.Даваанасан (Алдар),

72 кг-д Б.Цэцэгбаяр (Арслан) гэсэн 12 тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар (Женко), спортын мастер Ё.Батдархан (Хасу-Мегастарс), олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэрийн хамт оролцоно.

 

Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин