ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Сонсголгүй иргэдийн зуны олимпоос гурван бөх медаль хүртэв
2017-07-27

 

Турк улсын Самсун хотод дэлхийн сонсголгүй иргэдийн зуны  XXIII олимпийн Дифлимпийн наадам үргэлжилж байна. Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэ удаагийн наадамд дэлхийн 114 орны 3145 тамирчин спортын 21 төрөлд өрсөлдөж байгаа юм.

 

Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Э.Баттүшиг, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарын хамт гурван тамирчин оролцсоноос бүгд  медаль хүртсэн бахдам амжилттайгаар эх орондоо ирэхээр болжээ.

 

Тодруулбал эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Намдагдоржийн Эрхэмбаяр, 65 кг-д Дорждагвын Чинзориг нар мөнгө, 74 кг-д Ширэндэвийн Батбаатар хүрэл медаль хүртэв.

 

  • 57 кг: Өвөрхангай аймгийн тамирчин Н.Эрхэмбаяр Украины Сергей Сушевскиг 10:0-ээр, Болгарын Панаот Димитровыг 14:3-аар, Казахстаны Нурсултан Дуисембиевийг 16:6-гаар тус бүр оноогоор цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Кейван Ростамабадид 15:16-гаар ялагдав. Өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга, 18 настай түүнд дифлимпийн аварга болоход тун ойрхон байлаа.

 

  • 65 кг: Д.Чинзориг шөвгийн наймд Энэтхэгийн Ажаи Кумарыг 12:8-аар, хагас шигшээд Армений Аргишти Бабаяныг 10:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Хосейн Нуридашлежехэд оноогоор цэвэр ялагдснаар мөнгөн медалийн эзэн болсон юм.

 

  • 74 кг: Ш.Батбаатар шөвгийн наймд Казахстаны Чингисхан Алдибайевыг 7:3-аар ялж, хагас шигшээд Энэтхэгийн Вирендер Сингхт 4:6-гаар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Максим Слапикийг 10:0-ээр ялж, 12 жилийн өмнө буюу 2005 онд Австралийн Мельбурнд болсон дифлимпийн наадмын медалиа ихэрлүүлж хос медальтан боллоо.

 

Сонирхуулахад, тэднээс өмнө гавьяат тамирчин Бадарчийн Отгонбаяр “Копенгаген-1997”, “Ром-2001”-д хүрэл, Милхаажавын Ганбат “Ром-2001”, Даваанямын Баасандорж “Софи-2013” дифлимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mundag bainaa, hoishid ch ulam amjilt gargahiig hysie
2017-07-28