ЮФС-ийн тулаанч Жон Жонэс өчигдөр Брок Лэснартай тулалдах сонирхолтой байгаагаа илэрхийлээд амжсан. Харин Брок Лэснар ч зүгээр байсангүй. Хэзээ л бол хэзээ, хаана л бол хаана тулалдахад бэлэн гэдгээ уламжиллаа.
Жон Жонэс долоо дугаар сарын 29нд ЮФС 214-т Даниэл Кормийртой тулалдах боловч түүнийхээ дараа Брок Лэснартай тулалдахыг маш их хүсэж байгаа гэнэ.
“Би Брок Лэснартай тулалдмаар байна. Тэр бол аварга залуу. Гайхалтай тулаан болох байх, ялангуяа спортын хувьд. Миний хувьд сонирхотой сорилт болно гэж бодож байна. Гэхдээ Брок надтай тулалдахгүй байх. Би түүнийг тэгж удаан шалахгүй. Би өөрийнхөө юу хийх талаараа бүхнээ ярьж чадахгүй” гэж Жон Жонэс мэдэгдсэн юм.
Харин үүний хариуг Брок Лэснар тэр даруйд нь Ассошиэтэд Прэсс агенлтагаар дамжуулан барьсан юм. Лэснар “Би түүнтэй хаана ч, хэзээ ч тулалдахад бэлэн байна. Гэхдээ тэр эхлээд Бямба гарагт болох тулаандаа санаа зовох хэрэгтэй байх” хэмээсэн байна.
WWE буюу “нохой зодоон”-ы аварга Лэснар ЮФС-ийн октагонд хамгийн сүүлд ЮФС 200-ийн үеэр гач тулалдсан юм. Харамсалтай нь сэргээшийн шинжилгээнд бүдэрснээр тулалдах эрхээ бүтэн жилээр хасуулаад байсан.
Хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн энэ тулаан болох эсэхийг холбооноос шийдэх юм. Харин гол шийдвэр гаргах холбоо Лэснарыг ойрын хугацаанд тулаанд оруулах бодолгүй байгаагаа илэрхийлээд амжжээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |