Финикс Сансын холбон тоглогч Брэндон Найт 2017-2018 оны улирлыг бүтэн өнжихөөр боллоо. Тэрээр бэлтгэлийнхээ үеэр зүүн өвдөгний арын шөрмөсөө тасалсан байна. Өчигдөр оройн бэлтгэл дээрээ шөрмөсөө тасалсан тухай мэдээлэл гарсан бөгөөд үүнийг лигийн хамгийн найдвартай эх сурвалж болох Адриан Вожнаровски баталж байна.
Өдгөө 25 настай Брэндон Найтад 3 жилийн 45 сая долларын гэрээ үлдээд байгаа юм. Энэ гэрээг тэрээр 2015 онд байгуулж байсан билээ. Өнгөрсөн улиралд тэрээр 54 тоглолтонд оролцохдоо 11 оноо, 2.4 дамжуулалт, 2.2 самбараас бөмбөг авалт дунджилсан юм.
Эрик Блэдсо, Брэндон Найт, Дэвин Бүүкэр гэсэн хамгаалалтын гурван сайн тоглогчтой багийн хувьд Найтыг солилцоогоор явуулах магадлал өндөр байсан нь ийнхүү талаар болж байна. Финиксийн хувьд Кайри Өрвингийг Кливлэндээс авах магадлал хамгийн өндөр багуудын нэг гэгдэж байгаа билээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |