Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд ЗХУ-ын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит залуучуудын тэмцээн Улаан-Үд хотод болно. Энэ жил нэрт бөхийн 60 насны ойд зориулж 25 дахь удаагаа зохиогдож байгаа уг тэмцээнд Монгол Улс, БНСУ, Казахстан, БНХАУ, ОХУ-ын 150 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм. Эрэгтэйчүүдийн 8 жингийн ангилалаар явагдах уг тэмцээнд эх орноо төлөөлж ҮБТДС-ийн дасгалжуулагч, ОУХМ Ц. Гантөгс, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч ОУХМ Г. Амархүү нарын удирдлага дор 14 тамирчин ОХУ-ын зүг хүлгийн жолоо заллаа.
Ингээд жин тус бүрт ямар ямар тамирчид эх орноо төлөөлөхийг танилцуулж байна.
55 кг- Л. Отгонхүү /БТСДуС/
60 кг- Б. Баасанням /Женко/, Б. Мөнхзориг/Сүхбаатар/ Ц. Дамдинпүрэв /БТСДуС/
66 кг- Т. Тулга /Арслан/, З.Мөнхтулга /Женко/, О. Ганбаяр /БТСДуС/
74 кг- З.Сумъяабазар /Хангарьд/, П,Тэлмэн, Ц.Гэндэн-Яримпил, Н.Жаргалсайхан /БТСДуС-ын тамирчид/
96 кг- Ч.Алтангэрэл /Аварга/, Н. Алтанбагана /БТСДуС/
120 кг- М.Лхагвагэрэл /Аварга/ нарын 14 тамирчин эх орноо төлөөлөн ОХУ-ын зүг мордлоо.
Уншиж байна |