ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
МХБХ эмэгтэйчүүдийн лигийн багуудад хувцас хэрэглэл гардууллаа
2017-07-25


МХБХ-оос 3 дахь жилдээ эмэгтэйчүүдийн лигийг зохион байгуулахаар болоод байгаа билээ. Лиг өнөөдөр эхэлж 8 сарын 3-нд дуусах хуваарьтай байгаа юм. Энэ жилийн эмэгтэй лигийн тэмцээнд 9 баг оролцож байна. Тэгвэл өчигдөр МХБХ болон ОУХБХ-ны хамтын ажиллагааны хүрээнд “Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжил” төслөөр эдгээр оролцож байгаа багуудад хувцас хэрэглэл гардуулж өгсөн байна.

 

Уг гардуулсан зүйлст нэг ээлжийн өмсгөл, хаалгачийн хувцас, шорт, оймс, пүүз, шилбэний хамгаалалт, бөмбөг гэх мэт тамирчдад хэрэгтэй бүхий л зүйлс багтсан байсан юм. Онцлууштай нь эдгээр бүх зүйлс нь дэлхийд алдартай Адидас брэндийн хувцас, хэрэглэл байлаа. Уг хувцас хэрэглэл гардуулах ёслолын ажиллагаанд МХБХ-ны ерөнхийлөгч А. Ганбаатар, техникийн хэлтсийн захирал Ш. Жаргалсайхан, гадаад харилцааны хэлтсийн дарга С. Монголжингоо нарын хүндэт зочид оролцож, нийт тамирчдад амжилт хүссэн байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин