ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Их Дуулгын хоёр удаагийн аварга таалал төгслөө
2017-07-25

 

Их дуулгын ганцаарчилсан төрөлд хоёр ч удаа аварга болж, Дэвисийн цомыг хоёронтоо өргөж байсан Мэрвин Рөүз 87 насандаа таалал төгслөө. Тэрээр тоглогчийн замналаа өндөрлүүлснийхээ дараа Билли Жийн Кинг, Маргарет Курт зэрэг оддын дасгалжуулагчаар ажиллаж байсан билээ.

 

1954 оны Австралийн Нээлттэй тэмцээн, 1958 оны Францын нээлттэй тэмцээний аваргаар тодорч байсан нэрт теннисчин өнгөрөгч Даваа гарагт амьсгал хураасан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

 

Тэрээр ганцаарчилсан төрөл ийм амжилт үзүүлж байснаас гадна, эрэгтэй хосын төрөлд Австралийн болон Нэгдсэн Улсын нээлттэй тэмцээн, Уимблдоны аваргаар тодорч, ганцаарчилсан төрлөөр 4 их дуулгын тэмцээнд бүгдэд нь шөвгийн дөрөв хүртэл явж байсан нэгэн юм. Тэрээр замналдаа дэлхийн чансааны 3 дээр эрэмбэлэгдэж байсан нь түүний хамгийн өндөр чансаанд бичигдсэн тохиолдол байсан юм.

 

Мөн 2001 онд түүнийг Олон Улсын Теннисийн Алдрын танхимд залж байлаа.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин