2017 оны НБА-ын аварга Голден Стэйт Уорриорсын од Дрэймонд Грийн танхайн хэрэгт нэр холбогдоод байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Грийн нь залуу хосруу хэл амаар дайрч, биед нь зөвшөөрөлгүй хүрч, гэмтэл учруулахыг завдсан гэнэ.
Залуу хосуудын хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдлээр Грийний хэл амаар дайрсан, заналхийлсэн, биед нь хохирол учруулсан энэ үйлдэл нь хосуудын амьдралд болон сэтгэл санаанд нилээн хүнд туссан гэнэ. Гэхдээ одоогоор уг хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Грийний хувьд талбайд дэггүй гэдгээрээ алдартай нэгэн. Тэгвэл талбайн гадна ч гэсэн энэ араншингаа үе үе гаргадаг бололтой. Тодруулбал яг нэг жилийн өмнө тэрээр Мичиган мужийн их сургуулийн хөлбөмбөгийн багийн од Жермэйн Эдмондсонг нүүрэнд нь цохиж, цагдаад саатуулагдаж байсан юм. Тухайн үед тэрээр мөнгөн торгууль хэлбэрээр гэмт үйлдлээ цайруулж байжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |