Америкчуудыг гайхашруулсан монгол залуу
...
“Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт “Авьяалсаг Монголчууд” шоуны оролцогч Б.Шижирбат оролцож буй тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг нэвтрүүлэгт Б.Баттулга гэх дахин нэг монгол залуу оролцож буй юм байна.
Тэрбээр тэмцээний хоёрдугаар шатанд урт модны хоёр үзүүрт гал асаан, түүнийгээ толгой дээгүүрээ эргүүлэх байдлаар циркийн үзүүлбэр үзүүлжээ. Мөн тайзан дээр шүүгчдийг модны хоёр үзүүрт суулган эргүүлсэн нь үзэгчдэд ихэд таалагдаж, шүүгчид түүнд өндөр үнэлгээ өгсөн байна.
Түүний уг үзүүлбэр долоодугаар сарын 25-ны мягмар гарагт NBC сувгаар гарах аж.
Б.Баттулга АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдардаг юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ