Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Алт тушаалтын хэмжээ 5.5 хувиар нэмэгдэв
2017-07-24

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн тушаалаар дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авах алт /цагаан мөнгө/-ны үнийн бодлогод өөрчлөлт оруулсан. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд Монголбанкинд алтаа дэлхийн зах зээлийн үнээр буюу Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханшаар худалдах боломжтой болсон.

 

2016 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар иргэд аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 6.8 тонн алт тушааж байсан бол 2016 оны жилийн эцэст алт тушаалт түүхэн дээд хэмжээ буюу 18.6 тоннд хүрч байв. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголбанк нийт 7.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн үр дүн болж байна.

 

Иргэд аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд ямар нэгэн эрсдэлгүй, өндөр үнээр худалдах боломжтой бөгөөд Монголбанк нь худалдан авсан алтны төлбөр тооцоог өдөрт нь шилжүүлдэг зэрэг давуу талтай болно.

 

Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд тушааснаар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа юм.   

 

Иймд иргэн, аж ахуйн нэгжүүдийг Монголбанк, арилжааны банкиндаа алтаа тушааж гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

 

Shuud.mn
Сонин хачин