Америк тивийн цомын төлөөх тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Уг тэмцээний аваргын төлөө өрсөлдөх гол багуудын нэг Мексикийн шигшээ Гондурасын багтай тоглолоо. Уг тоглолтонд гурван өнгөтнүүд буюу Мексикийн шигшээ баг 1:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан байна. Родольфо Писарро тоглолт эхлээд ердөө дөрөвхөн минут өнгөрч байхад тоглолтын салхийг хагалсан. Улмаар тоглолтын турш өөр ямар ч гоол ороогүй. Эсрэг багаас 78 дахь минутад өөрсдийн хамгийн сайхан боломжийг алдсан юм. Александр Лопезийн булангийн цохилтоос цохьсон бөмбөг шууд хаалганд ороход тун ойрхон байсан. Хосе Корона уг бөмбөгийг хааснаас хойш хоёр баг дахин гоолын боломж гаргаагүй.
Ийнхүү Гондурасын шигшээ баг тус тэмцээнийг нэг ч гоолыг эсрэг багийн хаалганд оруулаагүй гэсэн тааруу үр дүнтэйгээр дуусгаж байна. Тэд Францын Гвиана арлын багийг 3:0ээр хожсон гэсэн үр дүнтэй боловч уг тоглолт болоогүй бөгөөд 3:0 гэдэг нь техникийн ялалт байсан юм.
Харин тэднийг буулган авсан Мексикийн баг түрүү жил шигшээд таарч байсан Ямайкын багтай хагас шигшээд тоглохоор болоод байгаа юм.
Уг тэмцээн нь анх 1991 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд 12 баг оролцдог тэмцээн юм. Хоёр жил тутамд нэг удаа болдог бөгөөд энэ жил 14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн нь болж байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |