Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “H” хэсгийн хоёр дахь тоглолтууд өнөөдөр явагдах хуваарьтай байгаа. Эхний тоглолтондоо хэсгийнхээ хамгийн хүчирхэг баг болох талбайн эзэн Тайландын багтай 1:1-ээр тэнцсэн манай шигшээ өнөөдөр Испани дасгалжуулагч Луиз Мияагаар удирдуулсан Индонезийн шигшээ багтай тоглох хуваарьтай байгаа. Тоглолт 17:00 цагаас болох бөгөөд тоглолтыг https://www.facebook.com/Thairath/?fref=ts холбоосоор шууд хүлээн авч үзэх боломжтой.
Тус тоглолтонд манай багаас Б.Төгсбилэг бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон тааруу мэдээ байна. Тэгвэл эсрэг багаас 14 дугаартай хагас хамгаалагч Аснави Манкуалам Бахар хэсгийн эхний тоглолтонд авсан улаан хуудсын улмаас оролцох боломжгүй гэж мэдүүлэгт дурьджээ. Хоёр багийн хувьд аль хожсон нь хэсгийн эхний хоёр байранд орж ирэх, цаашлаад хэсгээсээ гарахад хүртэл нөлөөлөх тоглолт учраас маш их хичээх нь ойлгомжтой юм. Тэгвэл энэ тоглолтоос 3 цагийн дараа манай хэсгийн нөгөө хоёр баг болох Тайланд Малайзын багууд тоглоно.
Одоогоор хэсгийг Малайзын баг 3 оноотой тэргүүлж, араас нь Монгол, Тайландын багууд тус бүр нэг оноотойгоор удаалж байгаа юм.
Эхний тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа “Бид өнөөдрийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Тайланд бол хэсгийн хамгийн хүчирхэг баг. Тиймээс л хөлбөмбөг тааварлашгүй спорт. Энэ тэнцээ манай багт маш чухал үр дүн. Гэхдээ манай залуус Индонезтэй хийх дараагийн тоглолтодоо анхаарлаа алдахгүй, өөрсдийн боломжоо илүү сайжруулахын төлөө хичээж тоглох болно.” гэж мэдэгдээд байгаа.
Тиймээс өнөөдрийн тоглолт хэсгийн хувь заяаг шийдэх хамгийн чухал тоглолтуулын нэг байх болно.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |