Торонто Рэпторс багийн дасгалжуулагч Дүэйн Кэйси багийн од Дэмар ДэРөүзэнийг ирэх улиралд холбон тоглогчийн байрлалд тоглуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
“Бидэнд бөмбөгний шилжилт өмнөхөөсөө их хэрэгтэй гэж үзсэн. ДэМар ДэРөүзэнийг холбон тоглогчийн байрлалд түлхүү тоглуулж, найруулагч, дамжуулагч болгосноор манай багт ашигтай гэж үзэж байна. Кайл Лаури ч гэсэн ялгаагүй бөмбөгний шилжилтийг өмнөхөөсөө илүү ихээр хийх, зай гаргах тал дээр ажиллах шаардлагатай. Гэхдээ дараа улирлын бүх зүйлээ дэлгэхэд арай эрт байна. Цаг нь болоогүй. Тодорхой нэг зүйл нь илүү дамжуулалт голчилсон тоглолтыг эрхэмлэж, бөмбөггүй тоглогчийг сулрах талаас дараа улиралд анхаарна. Хуучин шиг нэгийн эсрэг нэг тоглодог байдлыг хязгаарлах болно. Хүн болгон сагсан бөмбөг бол бөмбөгний шилжилт дээр тулгуурлах болсон гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай баг дараа улиралд өмнөх өмнөхөөсөө илүү амжилтаар цангасан байдалтай байх болно. Өмнөх улирлуудад алдсан зүйлс дээрээ энэ улирлаас ажиллана. Бид буцаад аваргын төлөө өрсөлдөхүйц баг болно” гэж Дүэйн Кэйси сэтгүүлчдэд мэдэгдлээ.
ДэРөүзэний хувьд Лауриг гэмтэлтэй байх хугацаанд холбогчийн байрлал дээр тоглож байсан туршлагатай билээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |