Никсээс салснаасаа хойш баггүй явж байсан Дэррик Рөүз Дорнод бүсийн эзэгнэгч баг болох Кливлэнд Кавалерстай нэг жилийн гэрээ байгуулахад их ойрхон байна. Кавалерс түүнд ахмад тоглогчийн цалингийн доод гэрээг санал болгосон бөгөөд мөн нэг жилийн гэрээ дуусмагц дундаж хэмжээний гэрээний сунгалт санал болгох боломжтой гэнэ.
Рөүзийн үнэлэмж чөлөөт агентын зах зээлд төсөөлснөөс нь доогуур байгаа юм. Чөлөөт агентад нэр нь яригдсанаас хойш түүнийг сонирхох багууд тун бага байсан билээ. Замналдаа авсан хүнд гэмтлүүдийн улмаас дээд түвшний тоглолт нь харагдахаа байсан Рөүз мөн Милвауки Бакс, Лос Анжелэс Клиппэрс багуудтай уулзана.
Энэ оны нэгдүгээр сард тэрээр Нью Иорк Никстэй 5 жилийн дээд үнийн дүн бүхий гэрээ байгуулна гэж байсан юм. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Энэ жилээр түүний 5 жилийн 94 сая долларын гэрээ дуусгавар болсон билээ.
Түүнийг авах боломжтой багуудын жагсаалтад Лос Анжелэс Лэйкэрсийн нэр мөн явж байгаа юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |