Одоо цаг үеийн хамгийн шилдэг холбон тоглогчдын тэргүүн эгнээнд бичигддэг Вашингтон Визардсын холбон тоглогч Жон Уолл багтайгаа 4 жилийн 170 сая ам.долларын сүпермакс гэрээний сунгалт үзэглэхэд их ойрхон байгаа гэнэ. Энэ талаар багийн хувьцаа эзэмшигч, бизнесмэн Тэд Леонсис сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа. “Одоо хүн болгон л Брэдли Бийлийг авч үлдэх болон, Жон Уоллын гэрээний сунгалтын тал дээр анхаарал хандуулж байгаа. Миний таамаглаж байгаагаар Жон Уолл гэрээгээ сунгачих байх. Тэр өөрөө энд тоглохыг хүсэж байгаа. Харин би үүнийг ямар нэгэн ээдрээтэй драм болгохыг хүсэхгүй байна.” гэж Тэд Леонсис хэлсэн байна.
Сонирхуулахад Вашингтон Визардс баг түүхэндээ нэг ч удаа илүү цалингийн татвар төлж байгаагүй юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |