ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Марсель Киттель Тур де Франс уралдааныг орхилоо
2017-07-20

 

Энэ оны хоёрдох Гранд тур Франц улсад үргэлжилсээр байна. Өчигдөр уралдааны 17 дахь гараа Альп сүрлэг уулсаар үргэлжилсэн байна. Энэ оны хуваарьт багсан хамгийн хүнд уралдаан гэгдэж байсан энэ шатны үеэр осол гарсан нь уралдааны үр дүнд нөлөөлөхүйц үр дагаварыг авчирчээ.

 

Учир нь ослын үеэр Германы шилдэг спринтер Марсель Киттель гэмтэл авч, уралдааныг орхиход хүрчээ. Уг нь түүний хувьд онооны тэргүүлэгчид очдог ногоон цамцыг эзэмшиж байсан юм. Күйк Степ-Флорс багийн гишүүний хувьд баруун мөр, эгэм, гартаа хэд хэдэн гэмтэл авсан байна.

 

Германы шилдэг дугуйчин ийнхүү 4 гарааныөмнө уралдааныг орхиж байгаа бол түүний оронд Австралийн Майкл Мэттьюс ногоон цамцыг эзэмших боломжтой болж ирлээ.

 

Ийнхүү Дэлхийн хамгийн шилдэг таван спринтерийн хоёр нь ийнхүү энэ жилийн Тур де Франсыг дуусгаж чадсангүй. Өмнө нь мөн Словакийн Петер Саган дүрмын бус уралдаан хийж, уралдаанаас хасагдсан билээ. М.Киттель Тур де Франс уралдааны нийт 13 шатанд түрүүлсэн амжилтаар Герман дугуйчдийг тэргүүлдэг аж.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин