Английн Челси клубын менежер Антонио Конте багтайгаа гэрээгээ сунгажээ. 2016 онд ЕАШТ-ий дараа Италийн шигшээ багийг орхиж Челситэй нэгдсэн тэрбээр ирсэн эхний жилдээ санасан амжилтаа гаргаж, уналтад ороод байсан Угсаатнуудыг Премьер лигийн аварга болгосон билээ.
Тэгвэл багийн эзэн Орос тэрбумтан Роман Абрамович түүнтэй 2 жилийн шинэ гэрээг үзэглэсэн байна. Ингэснээр Контегийн Челситэй хийсэн гэрээний нийт хугацаа 5 жил болж, 2021 оны улирлыг дуустал Челсиг удирдах болсон байна.
Өнгөрсөн хавар А.Конте, Р.Абрамович нарын харилцааг таарамж муутай байгаа гэсэн мэдээлэл багагүй гарч байсан ч энэхүү шинэ гэрээ бүх цуу ярианы эцсийн цэг болсон юм.
Ирэх долоо хоногт 48 насны төрсөн өдрөө тэмдэглэх Итали мэргэжилтэн Челсид ирсэн эхний улиралдаа итгэмээргүй өндөр амжилтыг гаргаж лигтээ 30 ялалт байгуулсан юм. Мөн эдгээр хожлын 13-ийг нь дараалан авсан нь клубын түүхэндэх хамгийн өндөр амжилтаар бүртгэгдсэн аж.
Г.Баяраа
Уншиж байна |