Раллигийн ДАШТ-ий шилдэг оролцогчдийн нэг Норвегийн Мадс Остберг шинэ хамтран нисгэгчтэй уралдах болжээ. Гэхдээ зөвхөн Финляндын раллид. Сүүлийн жил хагасын хугацаанд хамтран нисгэгчээрээ нутаг нэгт Ола Флоенег ажиллуулсан Норвги эрийн хувьд амжилтаа ч мэдэгдэхүйц ахиулж чадсан байдаг.
Тэгвэл энэ жилийн Финляндын раллид түүнийг нутгийн замаа сайн мэдэх хамтран нисгэгчтэй уралдуулах санааг багийн удирдлагууд гаргасан байна. Үүнд M-sport багийн хамтран ажиллагчдийн үүрэг оролцоо ч байсан гэдгийг багийн гүйцэтгэх захирал Мортен Остберг хэлсэн байна.
М.Остбергийн шинэ хамтрагчийг Торштэйн Эриксен гэдэг бөгөөд олон нийтэд хараахан танигдаж амжаагүй залуу тамирчин юм. Финляндын ралли нь ДАШТ-ий энэ улирлын хуваарьт багтсан 9 дэхь уралдаан юм. Уралдаан энэ долоо хоногийн баасан гарагт эхлэж 25 үе шаттайгаар 315 км зайд болно.
Г.Баяраа
Уншиж байна |