Саяхан Бразилийн Esporte Interactivo агентлагаас нэгэн сонирхолтой мэдээллийг цацжээ. Энэ нь Бразилийн Сүпер од Нэймар Францын ПСЖ клубт очих болсон тухай мэдээлэл байсан юм. Өдгөө Испанийн Барселона клубт хүчин зүтгэж байгаа түүнтэй Францын аваргууд 222 сая еврогоор тохиролцоонд хүрсэн бөгөөд үүнийхээ 200 саяыг бэлнээр төлөхөөр болсон гэнэ.
Харин Барселона клубын удирдлагууд энэ мэдээлэл гарсны дараа Нэймарыг Барсад үлдэнэ гэдэгт “200% итгэлтэй байна” гэсэн юм. Энэ жил 25 настай довтлогчийн хувьд 2013 онд нутгийнхаа Сантос клубээс Барсад очиж байсан юм.
Тэрбээр Барсад ирснээсээ хойш 4 улирлыг үдэхдээ 186 тоглолтод орж, 105 гоол, 59 гоолын дамжуулалт, 8 цом (1 удаа трипль)-ыг хүртсэн юм. Энэ нь клубын түүхэндэх хамгийн шилдэг эхлэл болсон билээ.
Г.Баяраа
Уншиж байна |