Лестер сити клубын шилдэг хамгаалагч Роберт Хут шинэ улирлын нээлтийн тоглолтуудад оролцохгүй болжээ. Учир нь тэрбээр саяхан шагайндаа мэс засал хийлгэсэн байна. 32 настай Герман хамгаалагчын хувьд энэ мэс заслаас хойш 6-7 долоо хоног гам барих шаардлагатай юм.
Иймээс Р.Хут улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудаас гадна шинэ улирлын эхний хоёр тойргийн толголтод оролцох боломжгүй болоод байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө Үнсгэлжингийн үлгэр бүтээж байсан Үнэгнүүд энэ улирлын өмнө Хонгконгод сорил тоглолт хийх юм.
Г.Баяраа
Уншиж байна |