Италийн Сери А лигийн шилдэг баг Ювэнтус клуб шинэ хаалгачтай боллоо. Домогт Жианлуйжи Буффон ирэх улиралд 40 насны босго давж байгаа бөгөөд улирлаас улиралд оролцох тоглолтын тоо багассаар байгаа юм. Иймд сэлгээнээс тоглох чадварлаг хаалгач Хөгшин хатагтай нарт тун их хэрэгтэй байгаа нь гарцаагүй.
Тэгвэл Ювэнтусийн удирдлагууд Английн Арсенал клубтэй холбогдож Польш хаалгач Войцех Щенсныйг авч чадсан байна. Талууд 10 фунтээр үнэ тохирсон гэнэ. Улмаар өчигдөр В.Щенсный Турин хотод газардсан мэдээтэй байна.
Энэ жил 27 настай Польш хаалгачийн хувьд тун залуудаа Дэлхий нийтэд танигдсан нэгэн. Тэрбээр сүүлийн 2 улирал Сери А лигийн Рома клубт зээлээр тоглосон бөгөөд нийт 81 тоглолтод оролцсон юм.
Г.Баяраа
Уншиж байна |