Английн Тоттэнхэм клуб өнгөрсөн долоо хоногт шилдэг хамгаалагч Кайл Уолкерийн Манчестер сити багруу үдсэн. 45 сая фунтээр үнэлэгдсэн түүний орон зайг нөхөх нь багийн ерөнхий менежер Маурисио Почеттиногийн гол ажил болоод байгаа.
Тэгвэл Аргентин мэргэжилтэн өчигдөр хамгаалагч Киран Триппьертэй шинэ гэрээ хийсэн байна. Англи хамгаалагчийн хувьд анх 2015 онд Лондоны багт нэгдсэн бөгөөд энэ жил анх удаа Английн шигшээ багт дуудагдаж амжилтаа ахиулсаар байгаа юм.
Өчигдөр Маурисио Почеттино Киран Триппьер нар 5 жилийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр тэрбээр 2021 оны зун хүртэл Тоттэнхэмд хүчин зүтгэхээр болсон байна. Триппьер тус багт 2 улирлыг үдэхдээ 41 тоглолтод оролцож, 1 гоол оруулаад байгаа билээ.
Г.Баяраа
Уншиж байна |