“Хурд” хамтлаг наймдугаар сард хандивын тоглолт хийнэ

Улс эх оронд тулгараад буй түймрийн гамшгийн эсрэг аянд "Хурд" хамтлаг нэгдэж хандивын тоглолт зохион байгуулах санаачлага гаргасан. Тус хандивын тоглолт наймдугаар сарын 5-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж.
Хандивын тоглолтын орлогыг түймэр унтраах техник багаж хэрэгсэл авахад дэмжлэг үзүүлж ОБЕГ-д хандивлах юм байна.
Цахим хуудсаар тус хамтлагийнхан долоодугаар сарын 22-ны өдөр тоглолт хийнэ гэх мэдээлэл тархсан. Үүнийг ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ