Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ гүн түлэгдэлтийн улмаас БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Хүндийг өргөлтийн спортоор дэлхийд монголынхоо нэрийг дуурсгах хүсэлтэй тамирчин М.Анхцэцэгийн гэр бүлд туслахаар салбар салбарын төлөөллүүд болон энгийн иргэд, аж ахуй нэгж хандивын аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд сайхан сэтгэлт Монголчуудаас 73 сая төрөг цугларч, М.Номин-Эрдэнэ охины эмчилгээний төлбөр бүрдсэн юм.
Харин байгалийн гамшиг нүүрлэж, Улсын хэмжээнд 22 түймэр дэгдсэн эдгээр өдрүүдэд Монгол түмэн ОБЕГ-т хандив тусламж үзүүлсээр байгаа. Тэдний нэг хүндийг өргөлтийн шилдэг тамирчин, Олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг гэр бүлийн хамтаар 500 мянган төгрөг ОБЕГ-т хандивлажээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |