ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Лонзо Болл хөнгөн гэмтжээ
2017-07-19

 

Гэмтлийн улмаас зуны лигийн  шигшээ тоглолтыг өнжсөн Лос Анжелэс Лэйкэрс багийн шинэ тоглогч, зуны лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналт Лонзо Боллын гэмтлийн талаар мэдээлэл гарчээ. MRI шинжилгээний хариугаар түүний шилбэний булчин бага зэрэг урагдсан гэсэн онош тогтоогдсон байна. Түүний энэ гэмтлийг мэргэжилтнүүд тийм ч ноцтой биш гэж үзэж байгаа аж.

 

Дуулиан шуугиантайхан орж ирсэн ч эхний тоглолтдоо тааруу тоглосон Боллыг хүмүүс янз бүрээр ярьж байсан билээ. Гэхдээ түүнээс хойшхи тоглолтууддаа өөрийгөө ямар нөөцтэй тоглогч гэдгээ харуулж, хоёр ч удаа трипл дабл гүйцэтгэн, зуны лигийн турш 9.3 ашигтай дамжуулалт дундчилж, шаггүй “найруулагч” гэдгээ харуулаад амжсан.

 

Түүний гэмтлийг шинэ тоглогч нарт тохиолддог хүндхэн гэмтэл бол яана аа гэсэн айдас түүний тоглолтод дуртай болж байсан үзэгчдэд нууцхан байсан. Тэгвэл азаар Лос Анжелэсийн шинэ талбайн "жанжны" гэмтэл улирлын эхэн хүртэл хангалттай илаарших төлөвтэй байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин