Шведийн Гётеборг хотод “Гётегийн Цом” 2017 эхэллээ. 1975 оноос хойш БК Хеккен клубын зохион байгуулдаг уг тэмцээнд Монгол улсаа төлөөлж ФС Дэрэн клубын хүүхэд багачууд оролцож байгаа. Өчигдөр нээлтээ хийсэн тус тэмцээний Хөвгүүдийн 11 насны ангилалд ФС Дэрэн клубын багачууд Английн Фоксэс ФС Орэнж клубтэй хэсгийн анхны тоглолтондоо учраа таарсан юм. Уг тоглолтонд манай багийн тамирчид 6:2-ийн харьцаатай эхний хожлоо байгуулсан байна. Тэд хэсгийн дараагийн тоглолтондоо Францын Валва Эс 1 багийн эсрэг хурд хүчээ сорихоор болоод байгаа юм. Мөн манай багийн хэсэгт Шведийн буюу талбайн эзэн Онсала БК 1 клуб багтсан байгаа.
11 насны ангилалд 28 улсын 130 шахам клуб оролцож байгаа юм. Тус тэмцээн нь нийт цар хүрээгээрээ эрэгтэй 11-16, 18 эмэгтэй 11-16, 18 болон онцгой 4 ангилал буюу B15S, B17E, G17E, KKT гэсэн ангилалуудаар болдог байна. Үүнийг тоон үзүүлэлтээр нэгтгэвэл 82 орны 1763 клуб байгаа юм. Нийт 4357 тоглолт өрнөх бөгөөд нэг тэмцээний турш 3800 гаруй гоол ордог гэнэ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |