Испанийн Сагсанбөмбөгийн шигшээ багийн гол тоглогчдийн нэг Серхио Родришес Евролиг дахин тоглохоор болжээ. Өнгөрсөн улирлын NBA-н Филадельфи 76 багт үдсэн түүний хувьд улирлын 68 тоглолтод оролцож, 7.8 оноо, 5.1 оновчтой дамжуулалтыг дунджилсан юм.
Өмнө нь 2010-2016 оны хооронд нутгийнхаа Реал Мадрид багийн нэрийн өмнөөс тоглож байсан Испани хамгаалагчийн хувьд энэ удаад ОХУ-ын хүчирхэг баг ЦСКА Москватай 2 жилийн гэрээ хийсэн байна.
2013-14 онд Евролигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорч байсан С.Родригес тухайн жилдээ 31 тоглолтод 14 оноо, 4.9 оновчтой дамжуулалт дунджилсан нь тун сайн үзүүлэлт байсан юм. Мөн тэрбээр Реалд өнгөрүүлсэн 6 улирлынхаа 4-т нь шилдэг дөрөвт шалгаран тоглож, 2015 онд Евролигийн аваргын цомыг өргөж байсан түүхтэй.
Г.Баяраа
Уншиж байна |