Англин Премьер лигээс унаж, ирэх улиралд Чэмпионшип дивизонд хүч үзэх болсон Мидлсбро клуб шинэ довтлогч авахад тун ойрхон байна. Багийн ерөнхий менежер Гарри Монк Ноттингэм Форрест багтай холбоо тогтоосон бөгөөд довтлогч Бритт Ассомбалонгаг авахаар ярилцаж байна.
Эх сурвалжын мэдээлж байгаагаар талууд аль хэдийнээ тохиролцоонд хүртсэн бөгөөд Ардчилсан Конго улсаас гаралтай залуу довтлогчын төлөө 14 сая фунт стерлинг төлөхөөр болсон гэнэ. Энэ нь 141 жилийн түүхтэй Милдсбро клубын хамгийн үнэтэй наймаа болох аж.
Тус клубын түүхэндэх хамгин үнэтэй тоглогч нь Бразил довтлогч Афлонсо Алвеш болж байсан юм. Түүнийг 2008 онд 12.7 сая фунтээр худалдан авч байсан билээ.
Энэ жил 24 настай Бритт Ассомбалонга өнгөрсөн улиралд нийт 33 тоглолтод оролцож 14 гоолыг оруулсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |