ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Пол Робинсон зодог тайллаа
2017-07-18

 

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач асан Пол Робинсон зодог тайллаа. Энэ жил 37 настай туршлагатай тоглогчын хувьд Бөрнли клубт мэргэжлийн тамирчны замналын сүүлийн жилээ үдсэн юм. Анх 1998онд Лидс Юнайтед клубээс мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлж байсан тэрбээр Тоттэнхэм, Блэкбөрн зэрэг багуудад тоглож, энэ хугацаандаа мөн Английн шигшээ баг дуудагдан 41 тоглолтод оролцсон байдаг.

 

Өнгөрсөн 2016 оны 1-р сард Бөрнли клубт нэгдсэн тэрбээр чадварлаг хаалгач Том Хитоны сэлгээнээс тоглож, Премьер лигт 3 тоглолтыг хийжээ. Клубын түвшинд 498 тоглолтыг хийсэн туршлагатай хаалгач уг нь зодог тайлах хүсэлтгүй байсан ч биеийн байдлаас шалтгаалан энэхүү шийдвэрийг гаргажээ.

 

Учир нь түүний нурууны гэмтэл бүрэн эдгэрэхгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Робинсон 2006 онд Германд болсон хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцон тоглохдоо нийт 5 тоглолтын 4-т нь хаалгаа хуурай манаж байсан удаатай.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин