Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хөвсгөл Аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Цэдэвийн Содномдорж ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ.
Арслан цолны мялаалгын наадам 2017-07-27-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болох аж. Бөхийн барилдаанд түрүүлсэн хүчтэнг 15 сая төгрөгөөр шагнах юм байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |