ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Ардын НААДАМ
2017-07-18

Гэрэл зургийг MPA.mn

 

Шадар сайд У.Хүрэлсүх баяр наадмын өмнөхөн хурал хийж, эрлийз морь уралдуулбал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг  хатуу анхааруулж, “Монгол наадмаар Монгол морь” уралдах ёстой хэмээсэн. Түүний хэлсэн үг хөрсөн дээр бууж өнөө жилийн Улсын баяр наадмын хурдан морины уралдаан бүрийд 100 орчим шандаст хүлэг хасагдаж, уяан дээр эргэцээд үлдсэн.

 

Сүүлийн жилүүдэд адууны цусыг сайжруулж, чанаржуулах зорилгоор уяачид эрлийз азаргыг дунджаар 7-20 мянган ам.доллараар худалдан авах болсон. Тиймээс ч эрлийз адуу буюу шинэ монгол адуу наадмын өнгөнд уралдах болсон сүүлийн жилүүдийн наадамд жирийн уяач уралдах боломжгүй боллоо гэх шүүмжийг олон нийт хэлдэг.

 

Харин тэгтэл өнөө жилийн наадмын хурдан азарганы уралдаанд 172 шандаст хүлэг бүртгүүлснээс 98 нь, их насанд 303 бүртгүүлснээс 252 нь, соёолон  256 бүртгүүлснээс 128 нь, хязаалан 304 бүртгүүлснээс 153, шүдлэн 254 хүлэг бүртгүүлснээс 59 нь, даага  282 бүртгүүлснээс 71 нь уралдаж, бусдыг нь хурдан морины салбар комиссоос эрлийз хэмээн үзэж хассан. Ингэснээр Төрийн наадамд эгэл ардын морь түрүүлэх боломж бүрдсэн гэдгийг ам дамжин ярилцаж байна.

 

Гэвч анхны юм алдаа оноотой гэгчээр Шадар сайдын шийдвэр зарим уяачид аз болсон бол өөр нэгэн нь гомдол тээж үлдсэн нь бий.

 

Хязаалангийн уралдаанд 153 үрээ уралдсанаас Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ түрүү магнайд хурдалсан. Гэвч хурдан морины салбар комиссоос хязаалангийн уралдаанд эхний  дөрөвт хурдалсан үрээг “эрлийз” гэх шалтгаанаар хассан. Ж.Уясахын бор үрээ шүдлэн насандаа  өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгаж байсан удаатай. Өнөө жил дахин түрүүлсэн ч эрлийзэд тооцогдож, хойш ухрав. Жилийн өмнө жирийн монгол адуу, жил өнжөөд эрлийз болчихдог нь гайхмаар.

 

Хязаалангийн уралдааны айргийн тавд хурдалсан хээр үрээний эзэн Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат уяач Л.Эрдэнэбаяр гэх хээгүй нөхөр “Айргийн тавд ганц монгол үрээ “хавчуулаа”. Баяртай байна" хэмээн телевизээр ярилцлага өгч харагдсан. Түүний эл үгийг хурдан морины салбар, комиссынхон чих тавин чагнав уу гэлтэй айргийн тавд хурдалсан таван үрээг хасаж орхисон.

 

Эндээс зөвхөн сэрвээний өндрөөр адууг эрлийз хэмээн үзэж, түрүүлж ирээд хөх мах нь чивчиртэл чичирч зогсоо хүлгийг аман хүзүү, айргийн тавд биш, арга ядахдаа баян ходоодын шагнал ч өгсөнгүй гэх маргаан дэгдсэн. Чухам ямар арга техникээр эрлийз мөн бишийг нь тогтоосныг хурдан морины салбар комисс тайлбарлах нь зүйтэй.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ямартай ч би хувьдаа сайжруулсан монгол адуутай болно гэсэн зорилтыг буруу гэж авч үзэхгүй байна. Гол нь эрлийз монголоор нь ялгаж уралдуулаад дадчихвал мөнгөтэй хэсэг бүлэг, хэдхэн хүн монгол морины уралдааныг өмчилсөн байдал газар авахгүй.

 

Аливаа шинэ зүйл эхлээд янз бүрийн бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарч л байдаг. Анх уяачид морь тэжээж эхлэх үед цагаан өвсний адуу, тэжээлийн адуу хоёр яаж уралдах вэ гээд л “Нээрээ ч тийм юм уу” гэмээр зүйлсийг ярьж л байсан. Одоо хот, хөдөөгүй бүгд л тэжээдэг болчихсон. Болж л байна.

 

Шударга сайхан морио уралдуулж хэвшихгүй бол монгол наадам, морьдын уралдаан найр наадмын хэлбэрт шилжсэн гэж “ад үзэгдэх” аяс жил жилийн наадмаар анзаарагдах болжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
эрлийз луйвар:
эрлийз мордоор луйвар хийдэг бизнес ингээд будаа болбоо хөөрхий сайн юм болжээ эрлийзүүд хаана ч хэцүү лалар ууд хайнаг үхэр шиг
2017-07-31
лалар:
лаларын наадмууд нь яасан дуусдаггүй сда вэ. эдийн засаг муу, зуншлага муу гантай байхад наадаж л байдаг. мулгуу мал шиг монголчуудаа наадмаар хуурдаг улстөрдийн башир зан шдээ
2017-07-30
Монголэрдэнэ:
Ялгаж уралдуулна гэдэг нь нас болгон нь 2 удаа уралдахуу. Балай юм болохнээ. Бех дээр тэр казак залууг барилдуулахгуй байх естой байналдаа.
2017-07-30
Зочин:
ШИНЭ МОНГОЛ АДУУТАЙ ХҮН ЭГЭЛ МОНГОЛ АРД БИШ ЮМ УУ?ТЭНЭГТЭЖ ДУУСАХГҮЙ ЮМ ДАА МОНГОЛ ТЭНЭГҮҮД.АЛИВАА ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЯВЦДАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ДАНДАА НУГАЛАА ГАРГАДАГ.ТЭРЭНДЭЭ ЯМАРЧ АЖЛЫН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ ЯВДАЛД Л ЁСТОЙ ЭГЭЛ ШУДАРГА АРД МОНГОЛ ЧИНЬ ХОХИРЧ БАЙДАГ.
2017-07-27
Зочин:
баян хоосон
2017-07-21
Зочин:
ДӨРВӨН УЛИРАЛД ТАРИА ТАРИЖ СУВИЛУУЛАЖ УРАЛДУУЛДАГ МОР МОНГОЛД ХЭРЭГҮЙ
2017-07-21
Зочин:
Тэгээд мал минь энэ сэтгүүлч дэмжсэн, зөв л гэсэн байна шт. Өөрөө харин гүйцэд ч уншаагүй байж мэдрэлийн согогтой өвчтэй эргүү төлөг байна шт. Чам шиг юм коммент бичиж хэнийг муулах вэ гээд л гөлөлзөөд сууж байдаг биз Эргүү новш
2017-07-20
Зочин:
ARDIIN NAADAMIIN TULUU HURELSUHIIN SHIIDVER MASH ZUVUU, demjij bna JIRIIN ARD OLON ENE YNZAARAA NAADAAD EHELVEL ULSIIN NAADAMD MORIOP URALDUULNA GEJ BNA LEE SHUU MONGOL MORIO HAMGAALTSGAAY, DEMJIJ BNA, AMJILT
2017-07-20
Зочин:
tegshsuren gegch chaavaas mori medehgui malnaas door nuhur baij olon yum buu hutsaa hurelsuhiin zuv yadaj mongol naadam mongolooroo baig
2017-07-19
Зочин:
Тэгээд мал минь энэ сэтгүүлч дэмжсэн, зөв л гэсэн байна шт. Өөрөө харин гүйцэд ч уншаагүй байж мэдрэлийн согогтой өвчтэй эргүү төлөг байна шт. Чам шиг юм коммент бичиж хэнийг муулах вэ гээд л гөлөлзөөд сууж байдаг биз Эргүү новш
Зочин:
tegshsuren gegch chaavaas mori medehgui malnaas door nuhur baij olon yum buu hutsaa hurelsuhiin zuv yadaj mongol naadam mongolooroo baig
2017-07-19
Зочин:
Хүрэлсүхийн зөв уралдах ёстой уралдаандаа уралд ямар уралдуулахгүй гээд байгаа биш Морин тойруулах одоо хэрэгтэй болсон байна
2017-07-19
zorro:
наадмаа хийж чадахгүй байжээ монголчууд Уячдан мориоо танихгүй, засуулан унсан унаагүйгээ мэдэхгүй ийм эрийн гурван наадам гэж хаан байхав дээ энэ бол хэдэн халтар мөнгө харсан худлаа дээл өмссөн БАЯЧУУДЫН хор найруулаж ард түмний уламжлыг мөнгөний НААДАМ бологсоны гай энэ шүү дээ ЭРИЙН ГУРВАН НААДАМ, МӨНГӨ, ӨНГӨ,ЛУЙВРЫН НААДАМ БОЛЖ ДЭЭ ХӨӨРХИЙ.
2017-07-18
зочин:
ялгаж уралдах нь зөв гэхдээ баячуудын адууг хасаж байна гэвэл тэр худлаа хасагдсан адуунуудын эздийг судалж үзвэл нэг дүн гарах болно ард иргэдээ баян ядуугаар нь дуудаж талцуулах нь гэмт хэргийн шинжтэй асуудал юм монгол түмэн үндсэн хуулайр олгогдсон нэг л адилхан эрхтэй энэ жилийн ялгагдсан адууны тооноос харахад цаашид ялангуяа бага насны адуунд цэвэр монгол гэж үлдэх нь улам цөөрч таарах нь энэ жилийн ялгаад уралдаж айрагдсан бага дунд насны адуунууд эрлийз адуунууд байсан шүү тэхээр эрлийз адуу айрагдаж түрүүллээ шүүдээ судлаачид угшлыг нь судлаад үзэх нь зөв байхаа
2017-07-18
Зочин:
Зөв эрлийз монголоор нь уралдуулж байх нь зөв энэ шийдвэрт ард олон таатай байгаа шүү
2017-07-18