МХБХ-ны Хүрхрээ үндэсний дээд лигийн шинэ баг болох Атлетик 220 клуб тойрог дундын солилцоо наймааны үеэр идэвхитэй байна. Дээд лигт анхны жилдээ тоголж байгаа ч тэд улирал талдаа орж буй энэ үед 5 хожиж, 2 хожигдож, 2 тэнцсэн гэсэн үзүүлэлттэйгээр хүснэгтийн 4 дүгээр байранд бичигдэж байгаа юм. Тэгвэл улирлын хоёрдугаар хагаст энэ байрлалаа улам ахиулахын төлөө нэгэн тоглогчийг эгнээндээ нэгтгэсэн байна. Тэдний хүчийг зузаатгаж байгаа тоглогч бол Япон улсын легионер, довтлох чиглэлийн хагас хамгаалагч Гожи Цужимура юм.
Атлетик 220 клуб яг одоо 17 оноотой байгаа бол тэдний дээр байгаа Улаанбаатар Сити болон Хангарьд клубууд ердөө 18 болон 19 гэсэн оноотой байгаа. Харин хүснэгтийг тэргүүлэгэгч Эрчим клуб 25 оноотойгоор лигийг итгэл төгс тэргүүлж байна. Эрчим клуб эхний хагасын дараагаар 8 хожил 1 тэнцээтэйгээр лигийн хоёрдугаар хагасыг хүлээж байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |