ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хөгжөөн дэмжигчдийг хагас нүцгэлүүлэхгүй
2017-07-17

 

ОХУ-ын цагдаа хүчний байгууллага 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хагас нүцэглэсэн хүмүүс явахаас нэн түрүүнд сэргийлэхээ мэдэгдсэн байна. Эна талаар эх сурвалжууд ийн мэдээлжээ.

 

ОХУ-ын дотоод хэргийн сайдын дурьдаж байгаагаар ДАШТ-ий үеэр хагас нүцгэлсэн болон хэт согтсон хөгжөөн дэмжигчдийг бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж, ажиллахаар үүрэг өгч байгаа юм.

 

“Хагас нүцгэлсэн хүмүүсийг ОХУ-ын хотуудаар явуулахгүй. Иймэрхүү тохиолдол огт гаргахгүй байх тал дээр хатуу үүрэг өгч байгаа” хэмээн дотоод хэргийн яамны сайдын орлогч Александер Горовой сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа онцлон тэмдэглэсэн байна.

 

ДАШТ нь 2018 оны зургаадугаар сарын 14-өөс долоодугаар сарын 15-ы хооронд болох юм. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл цагдаагийн албан хаагчдад хэв журам сахиулахад шаардлагатай нэмэлт хэрэгсэл өгнө гэдгээ мэдэгджээ.

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин