2017 оны улсын наадам баяр хөөр амжилт ялалтаар дүүрэн өндөрлөж, Монгол түмэн дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа. Улсын наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 512 хүчтэн зодоглосноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж улсын арслан цол хүртлээ. Тэрбээр үзүүр түрүүнд Увс аймгийн Улаангом сумын харъяат улсын харцага Ө.Бат-Оршихыг давсан юм. Харин их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын харцага Н.Жаргалбаяр, Булган аймгийн Сайхан сумын харъяат, Олимпийн аварга, Му-ын хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвинбаяр нар шалгарсан байна. Энэ жилийн хувьд дөрвөн харцага цолтон улсын наадмын их шөвөгт шалгарсан түүхэндэх анхны тохиолдол болсноороо онцлогтой.
Шинэхэн арслан Ц. Содномдорж нь 2006 онд аймгийн арслан цол, 2009 онд улсын начин цол, 2011 онд улсын харцага цолын тус тус хүртснээс гадна, харцага цолоо 2 удаа батлаж байсан өнөө цагийн шилдэг бөхчүүдийн нэг билээ.
Уншиж байна |