Өнөө жилийн улсын наадмаар 512 бөх барилдаж байгаа ч улсын цолтонууд ар араасаа төрсөөр. Өмнөх даваануудын үр дүнд 6 начин, 2 харцага цолтон төрөөд байсан бол долоогийн даваанд 4 заан төрлөө.
Энэ даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын аварга С.Мөнхбат нарын нутгийнхаа залуу харцагуудыг энэ даваанд амлаж, заан цолонд хүргэжээ. Үр дүнд нь Улсын харцага Ө.Бат-Орших, Улсын харцага Н.Жаргалбаяр нар заан цол хүртсэн юм.
Мөн улсын харцага Ц.Содномдорж энэ даваанд аймгийн арслан М.Бадарчыг өвдөг шороодуулж улсын заан болсон бол сүүлийн барилдааныг харцага Н.Түвшинбаяр , аймгийн арслан О.Хангай нар хийж, Олимпийн аварга давснаар заан цол хүртжээ. Ийнхүү наймын даваанд өмнө нь гарч үзээгүй 4 бөх зэрэг зодоглох болоод байна.
Г.Баяраа
Уншиж байна |