Асуудал маргаанаар дүүрэн тавын давааны дараа харцага цолны даваа буюу 6-гийн даваа болж өндөрлөлөө. Энэ даваанд найман шинэ начиныг улсын цолтнууд хуваан амлаж барилдсан юм. Харин давааны төгсгөлд аймгийн арслан О.Хангай, аймгийн арслан Б.Серик нар тунан барилдаж О.Хангай давжээ.
Долоогийн даваа эхлэхээс өмнө хоёр аварга, харцага Ц.Содномдорж нар ам авна. Энэ гурван бөхийн хэн хэнийг авахаас шалтгаалж зааны даваа шийдэгдэнэ. Хэрвээ аймгийн арслан М.Бадарч, харцага Н.Түвшинбаяр нар аваргуудын аманд очвол Ц.Содномдорж тун хүнд сонголтыг хийх юм.
Долоогийн даваанд барилдах бөхчүүд:
1. у/ав Г.Эрхэмбаяр
2 у/ав С.Мөнхбат
3 у/х Ц.Содномдорж
4 у/х Ө.Бат-Орших
5 у/х Н.Түвшинбаяр
6 у/х Н.Жаргалбаяр
7 а/а М.Бадарч
8 а/а О.Хангай
Уншиж байна |