Б.Нямсүрэнгийн зээрд даага түрүүлэв
2017-07-12

Дааганы уралдаан маргаантай боллоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх сэрвээний өндрөөр стандарт тогтоох шийдвэр гаргасан. Энэ дагуу ангилал бүрт  хэдэн хурдан хүлэг хасагдаад байгаа.

 

Дааганы уралдаанд түрүү магнайд Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Бат-Эрдэнийн хүрэн даага, хоёрдугаар байранд Баянхонгор аймгийн уяач Д.Ганболдын хонгор даага комиссын шийдвэрийн дагуу хасагдлаа. 

 

Тиймээс дараагаар нь орж ирсэн дааганд түрүү байрыг өгч ухраан олгохоор болсон. Ингээд дааганы уралдааны түрүү магнайд  Говьсүмбэр аймгийн Баянгал сумын уяач Б.Нямсүрэнгийн зээрд даага авсан байна. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хул алаг даага оржээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ganbold yavaa khuurhii duu
2017-07-12