Б.Ёндон: Энэ өдрийг таван жил хүлээлээ
2017-07-12

Гэрэл зургийг MPA.mn

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадамд улсын мэргэн харваач Б.Ёндон түрүүллээ. Тэрбээр төрийн их баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлж, даян мэргэн цолны болзол  хангаад байгаа юм.  Улсын даян мэргэн харваачийн болзол хангасан Б.Ёндонгийн  сэтгэгдлийг сонсоход:

 

-Энэ өдрийн би таван жил хүлээлээ. Улсын наадамд түрүүлсэндээ баяртай байна. Завхан аймгийн Дөрвөлжин, Отгон сумынхаа ард иргэдэд болон ХХЕГ-ын бие бүрэлдэхүүнд сайхан наадаарай гэж хэлье. Миний аав ээж хоёр урт наслаарай гэж хэлье.

 

Б.Ёндон мэргэний аав улсын гарамгай мэргэн харваач н.Баасанхүү:

 

-Би их баяртай байна.  Монгол түмэндээ их баяр наадмын мэнд хүргэе. Сурын алтан шар талбай буянаа хайрладаг. Хүү маань ноднингийнхоо алдааг засч, сайн харваач болжээ гэж хэлмээр байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин