Бүтэн жил хүсэн хүлээсэн тавын даваа эхлэхэд бэлэн боллоо. Бөх хүн бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлэхийн тулд энэ давааг хүлээдэг нь тодорхой. Тиймдээ ч өндөр цолтнуудын авах ам, гаргах шийдвэрээс ихээхэн шалтгаалж хэн цолонд хүрэх эсэх нь шийдэгддэг.
Дөрвийн давааны онцлох барилдаан нь Ховд нутгийн хүчтнүүдийн оноолт байлаа. Энэ бол улсын заан Б.Пүрэвсайхан, аймгийн арслан О.Хангай нарын барилдаан байсан бөгөөд амгийн арслан О. Хангай давж дахин нэг удаа тавын даваанд барилдах болжээ. Мөн улсын харцага Ө.Бат-Орших – аймгийн хурц арслан Н.Золбоо нар оноолт таарч барилдан, Н.Золбоо дахин нэг наадам хүлээх болсон юм.
Мөн энэ даваанд А.а Отгонбаатар , А.а Еркибулан, А.а Сайханжаргал , А.а Бэгзсүрэн , А.з Болдбаатар , А.а Мөнхбаяр , А.а Шаравнямбуу , А.з Отгонбаатар , А.а Сандагдорж , А.а Даваа-Очир , А.а Отгонбаатар , А.а Мөнгөнбаатар нарын бөхчүүд унаж наадмаа дуусгажээ.
Харин улсын цолтнуудаас Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Пүрэвсайхан нарын дээгүүр барилдах магадлалтай бөхчүүд энэ даваанд унасан нь гэнэтийн гэмээр үр дүн байлаа.
Ийнхүү хүчит бөхийн барилдааны тавын даваанд гарах 32 бөхийн нэр бүрэн тодорлоо. Энэ даваанд Д.Тамир , н.Дагва-Очир, Б.Хишигбаатар , О.Хангай , Г. Ганжад, Б.Серик нарын тэргүүтэй найман аймгийн цолтон шалгараад байна. Аварга арслангуудын хэрхэн ам авахаас шалтгаалж, энэ жил дээд тал нь 8, дундажаар 5-6 начин цолтон төрөх магадлалтай байна.
Тун удахгүй тавын даваа эхлэж, улсын наадамд аль нутгийн хэн гэдэг бөхчүүд шөвгөрөх нь тодорхой болно.
5-н даваанд барилдах бөхчүүд:
Уншиж байна |