Хүчин бөхийн барилдааны 4-ийн даваанд наадмын ээлжит шуугианыг аймгийн арслан Д.Тамир тарилаа. Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат тэрбээр энэ даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат улсын арслан Н.Батсуурьтай оноолт таарсан бөгөөд залуу арсланг өвдөг шороодуулснаар начны даваанд зодоглох боллоо. Д.Тамир 2010 онд аймгийн начин, 2013 онд аймгийн арслан цолыг хүртэж байсан юм.
Г.Баяраа