Дөрвийн давааны өмнө
2017-07-12

 

Сонирхолтой сайхан үргэлжилсэн гурвын давааны барилдаанууд “Харах юмтай, хариад ярих юмтай” болж өндөрлөлөө. Энэ даваанд хэд хэдэн улсын цолтнууд тахимаа өгсөн нь онцлох мэдээ байсан бөгөөд  Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Д.Бумбаяр, Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын начин Ч.Баянмөнх, Улсын заан Б.Батмөнх, Улсын начин н.Батсуурь, Улсын харцага А.Бямбажав, Улсын начин Ц.Одбаяр, Улсын начин Ч.Ганзориг, Улсын начин Б.Амарзаяа нарын олон улсын цолтнууд үүнд багтаж байна. Эдгээр нь улсын цолтнууддаа өвдөг шороондсон бол зарим нь нутгийн дүү нартаа тахим өгч, дөрвийн даваанд гаргасныг нуух зүйлгүй.

 

Ингэж улсын цолтой олон бөхчүүд унасан нь шинээр  улсын цол горилж байгаа залууст том боломж байх нь гарцаагүй. Гэхдээ энэ даваанд олон улсын цолтон унахын хэрээр 4-ийн давааны сүүлийн оноолтууд чангарч, аймгийн арслангууд хоорондоо таарах магадлалтайг бас л анхаарах ёстой. Хэрвээ энэ оноолтын давж чадвал тавын даваа болон зургаагийн давааны төгсгөлд ч аймгийн арслангууд тунахыг үгүйсгэх газаргүй.

 

Мөн энэ даваанд улсын цол хүртэх зорилготой басан хэд хэдэн залуу танхимаа өгч, дараа жилийн наадмыг хүлээх болжээ. Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Аймгийн хурц арслан Д.Тангад, аймгийн арслан Б.Суманчулуун нарын тэргүүтэй хэд хэдэн аймгийн арслангууд энэ даваанд наадмаа дуусгасан. Ш.Пүрэвгарьдын хувьд гурвын давааны төгсгөлд Улсын начин Ч.Хөхчирэнгэртэй тунаж барилдсан нь гурвын давааны онцлох барилдаан байсан.

 

Дараагийн даваанд нийт 64 бөх оноолтоор барилдана. Жагсаалтын дээд хэсгээс буюу улсын цолтнуудын дундаас хэд хэдэн бөхчүүд унасан тул нугалааны төгсгөлд шилдэг залуу бөхчүүд хоорондоо таарах магадлал ихсэж байна.

 

Дөрвийн даваанд гарч ирээд байгаа гурван аймгийн заан цолтон шууд аваргуудтай оноолт таарах нь тодорхой. Харин цаашид хэрхэн оноолт таарах нь сонирхол татсаар. 

 

  Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин