Шинэхэн аймгийн арслангууд төрлөө
2017-07-12

 

Улсын баяр наадам эхлэхтэй зэрэгцэн хэд хэдэн аймгийн баяр наадам өндөрлөсөн. Тэгвэл өнөө жилийн наадамаас уламжлал ёсоор хэд хэдэн аймгийн арслангууд төржээ. 

 

Увс аймаг

Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн харцага Н.Хүрэлсүх түрүүлж аймгийн арслан цол, Увс аймгийн Зүүнговь сумын харъяат аймгийн харцага Т.Хайдав үзүүрлж аймгийн заан цол тус тус хүртлээ.

 

Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын харьяат Их монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн залуу харцага Баянзулын Цэдэнсодном түрүүлж аймгийн арслан цол хүртжээ.

 

Говь-Алтай аймаг

Өнөө жил тус аймагт Халиун сумын харъяат аймгийн заан Д.Буянт түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн харцага Д.Ганцоож үзүүрлэж Аймгийн заан цол тус тус хүртсэн байна.

 

Архангай аймаг

Өнөө цагийн хүчтнүүдийн өлгийн нутаг Архангай аймагт Хотонт сумын харъяат аймгийн заан Л.Жамбал түрүүлж аймгийн арслан боллоо. Түүний хувьд өнгөрсөн жил мөн нутгийнхаа наадамд сайн барилдаж үзүүлэж байсан удаатай.

 

Хэнтий аймаг

Хэнтий аймгийн наадамд энэ жил  18 настай залуу залуу хүү түрүүлжээ. Сүүлийн жилүүдэд жүдо бөхөөр хичээлэн олонд танигдаж эхлэж байгаа О.Цэцэнцэнгэл тус аймагт түрүүлж, залуу авъяастнуудын буухиаг үргэлжлүүлжээ.

 

Мөн Ховд аймгийн баяр наадамд н.Адъяа, Дархан-Уул аймагт С.Очирбат, Сүхбаатар аймагт н.Зоригтбаатар нарын залуус түрүүлж шинээр аймгийн арслан цол хүртсэн мэдээтэй байна.   

 

Shuud.mn
Сонин хачин