Улсын начин Г.Батбаатарын бор соёолон түрүүллээ
2017-07-12

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан боллоо.

 

Энэ жилийн соёолонгийн уралдаанд 170 орчим хурдан буян шандас сорилоо.  

 

Уралдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Улсын начин Г.Батбаатарын соёолон бор азарга эргэсэн даруйд хөтөлсөөр  түрүүлж, түмэн олноо баясгалаа.

 

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд, гураввт Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Бямбасайханы халиун үрээ, дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харъяат Г.Ганчулууны хээр, тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б.Бадраагийн хээр үрээ тус тус хурдаллаа.

 

Г.Тэгшсүрэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Гайхалтай:
Баяр Хургэе
2017-07-12
Байр хургэе:
Баяр хургэе, Тасархай байсан шууу, Батбаатартаа Амжилт хусэе
2017-07-12
Зочин:
Erliiz l bna.
2017-07-12
Зочин:
manay mongolchuud yamarch muukhay zan kharaktertay yum be dee. bayaryn uedee chi bie bienee muu muukhay khelekhguy bayji bolokhguy yu ?
2017-07-12
Зочин:
Морь танихгүй,нээх том дуугарсан Цагаандалай мэтийн хүмүүсээ зайлуулж, залууст зайг нь тавиулаач. Монголын нүүр царай үрчийсэн амьтнаар гадныханд төсөөлөгдөөд. Уралдааны дундуур лекц уншаад байгаа юм уу. Цагаандалай минь чи одоо болноо. Өөрөө өөрийгөө танихгүй байх шиг байна. Мундаг байгаа гэж ойлгоод байгаа бол Батбаяр Бямбаа Нарантуяа нараас үлгэр ав.
2017-07-12
Zochin:
Erliizuud l baina shuudee bugdii ni hasaachee.
2017-07-12