Соёолон мордлоо
2017-07-12

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр соёолон, дааганы уралдаанаар үргэлжилнэ.

 

Энэ жилийн соёолонгийн уралдаанд 170 орчим хурдан буян шандас сорихоор гарааны зурхай руу мордлоо. Үүлдэр тогтоох комиссын шалгалтаар 60 гаруй үрээ хасагджээ.

 

Өнгөрсөн жилийн уралдаанд нийт 293 хурдан буян шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул,  Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Д.Дагвадоржийн бор хээр үрээ эргэсэн даруйд хөтөлсөөр  түрүүлж, түмэн олноо баясгасан билээ.

 

Соёолонгийн уралдаан 22 км-ын зайд болно.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин