Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүлж, түмэн олноо баясгав
2017-07-11

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна.

 

Их насны ангилалд 330 орчим шандас хүлэг бүртгүүлснээс 252 хурдан буян 25 км-ын зайд шандас сорилоо.  Уралдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүлж, түмэн олноо баясгалаа. 

 

Аман хүзүүнд Төв аймгийн Эрдэнэсант  сумын уяач Н.Мөнхзоригийн хул морь,

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Архангай аймгийн харъяат Ж.Лхагвасүрэнгийн буурал морь айргийн гуравт,

 

 

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Алтангэрэлийн халзан айргийн дөрөвт,

 

 

Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын зээрд айргийн тавд хурдаллаа.

 

 

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмн хурдан их насны морины уралдаанд нийт 370 гаруй хурдан буян шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор түрүү магнайд хурдалж түмэн олноо баясгасан билээ. 

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Их хойноос орж ирсэн шүү. Өнгөний бөөн морьд дунд орж ирэхэд л давхилт нь өөр харагдсан. Сайхан харайдаг буян юм билээ. Хүүхэд нь хөөрхөн жаахан, хөл нь мориныхоо гэдэсний талд нь л харагдсан. Сэтгэл хөдөлж хамар шархирсан шүү. Олон түрүү аваарай.
2017-07-11