Халиун азарга хоёр дахь жилдээ түрүүллээ
2017-07-11

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хурдан азарганы уралдаанаар үргэлжилж байна.

 

Азарганы уралдаанд нийт 172 азарга уралдахаар бүртгүүлсэн ч үүлдэр тогтооох комиссын шийдвэрээр 92 азарга уралдахаар гарааны зурхай руу мордсон.

 

 

Үүнээс өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын түрүү, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын  халиун азарга дахин түрүүлж, түмэн олноо баясгалаа. Улсын манлай уяач Т.Болдбаатар “Төрийн наадмын алтан дэвжээг түрүүгээр мялааж, халиун азаргаа дахин түрүүлгэсэндээ баяртай байна. Халиун азарга минь олон жил олон түмнийг огшоож байна. Миний халиун азарга төрмөл хурдан азарга даа. Нийт наадамчин олондоо баяр наадмын мэнд хүргэе” хэмээв. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат О.Батболдын хээр азарга хурдлав. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Мөнхнасангийн бор,

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын Наран хонгор,

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тавд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Ж.Энхболдын хул азарга хурдаллаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цагаан хөтөл рүү азарга 42 кмцаг орчим хурдтай өгсөж уруудаад 52 кмцаг орчим хурдтай давхиж байна лээ
2017-07-11
Зочин:
TIIM ,
2017-07-11
Зочин:
Энэ тэгээд тэр түрүүлсэн азарга нь юм уу???
2017-07-11