Ноднин жил сайн барилдсан бөхчүүд өнгөтэй байна
2017-07-11

Ц.Цогтбаатар: Ноднин жил сайн барилдсан бөхчүүд өнгөтэй байна

 

 

Жил бүр улсын наадмаар олны анхаарлыг хамгийн ихээр татдаг Үндэсний бөхийн барилдаанд энэ жил аль нутгийн хүү түрүүлэх вэ гэдэг хамгийн сонирхолтой сэдэв. Зарим үед энэ яриа жил дамнан үргэлжилэх нь бий. Тэгвэл энэ жилийн наадамд зодоглох хүчтэнүүдээс хэн нь бэлтгэл сайн, өнгөтэй байгаа талаар Монголын Үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цогтбаатартай цөөн хором ярилцлаа.

 

-Сайхан наадаж байна уу? Өнөө жилийн улсын наадмаар бөхчүүдийн бэлтгэл сургуулилт хэр байна вэ?

 

-Жил бүрийн баяр наадмаар бөхчүүд маань найз нөхөд, нутаг усаараа нэгдэж гал болон гардаг уламжлалтай. Өнөө жил ч ялгаагүй бүх аймгуудаас бөхийн галууд гарч, баяр наадмын бэлтгэлээ хийлээ. Сүүлийн жилүүдэд Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгийн бөхчүүд ч нэг галд багтан бэлтгэлд гардаг болсон. Зарим аймгийн бөхчүүд 2-3 галд хуваагдаж бэлтгэлээ хийсэн мэдээтэй байгаа. Ингээд бодохоор нийт 20 гаруй гал уламжлал болсон ээлтэй газрууддаа бэлтгэл сургуулилтаа хийжээ.  

 

-Сонгуулиас шалтгаалж улсын наадмын сорилго барилдаан энэ жил болоогүй. МҮБХ-ноос баяр наадмын өмнө ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлэв?

 

-Энэ жилийн тухайд бөхийн салбар хороо болон МҮБХ-с баяр наадмын өмнө бөхийн галуудаар явж, допингийн эсрэг сурталчилгаа хийсэн. Мөн баяр наадамд барилдах бөхчүүддээ зарим анхааруулага, санамжуудыг өгсөн.

 

-Энэ жилийн наадамд шинэ цолонд хүрэх, цолоо ахиулах боломжтой залуус олон бий. Таны бодолоор хэн хэн энэ жил сайн барилдах бол?

 

-Бөхчүүд маань жилийн турш бэлтгэлтэй, барилдаантай болсон. Иймээс тухайн жилийн барилдаануудад сайн барилдсан бөхчүүд, улсын наадамд өндөр амжилт үзүүлдэг болсон. Наадмын сорилго бэлтгэл дээр бол  бөхчүүд техникийн бэлтгэл, мэхээ давтах, барилдааны тактик боловсруулах бэлтгэлийг л хийдэг.

 

Энэ жилийн хувьд олон сайхан бөхчүүд бэлтгэл жигдэрсэн, өнгөтэй сайхан барилдаж байна. Тухайлбал өнгөрсөн жил улсын цол авсан улсын харцага Х.Гантулга, улсын харцага Н.Жаргалбаяр, улсын заан Б.Пүрэвсайхан, шинэ арслан Р.Пүрэвдагва нарын олон бөхчүүд энэ жил заал танхимын барилдаанд сайн байлаа.  Мөн аймгийн арслан О.Хангай тэргүүтэй улсын цол горилж байгаа шилдэг залуусын бэлтгэл сайн байна.

 

Тэгээд мэдээж наадмаар улсын өндөр цолтой бөхчүүд дээр эрэмбэлэгдэж, ам авч барилддаг учраас давуу тал, боломж нь тэдэнд илүү их байгаа. Хэдий жилийн турш цөөхөн барилдаанд оролцсон ч гэсэн аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд сайн барилдах байх. Мөн улсын арслан Н.Батсуурь энэ жилин турш сайн барилдлаа.

 

-Танд баярлалаа. Сайхан наадаарай.

 

-Монголчууд бид эртнээс нааш эрийн гурван наадмаа тэмдэглэж ирсэн. Монгол бөхөө дээдлэдэг Монголынхаа нийр ард түмэнд үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Дэнж хотойтол Дэлгэр дүүрэн сайхан наадаарай.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэн сайн барилдхыг Бурхан мэднэ чи мэдэхгуй
2017-07-12
Зочин:
Хэн сайн барилдхыг Бурхан мэднэ чи мэдэхгуй
2017-07-12
Зочин:
Мөнх-Эрдэнэ Бат-Эрдэнэ бөхчүүдийн үед үзүүр түрүү таах амархан байж дээ Одоо таашгүй . Хэн ч түрүүлж магад
2017-07-11
зочин:
Жаргалбаяр сайн барилдах байх мөн Хангай нар амжилт хүсэе
2017-07-11