Үүлдэр тогтоох комиссын хашаанд 80 азарга үлдлээ
2017-07-11

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр хурдан азарга, их насны морьдын уралдаанаар үргэлжилнэ.

 

Азарганы уралдаанд нийт 172 азарга уралдахаар бүртгүүлсэн ч үүлдэр тогтооох комиссын шийдвэрээр 92 азарга уралдахаар гарааны зурхай руу мордлоо.

 

Өнгөрсөн жилийн азарганы уралдаанд 215 хурдан буян шандас сорьсноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын  халиун азарга түрүү магнайд хурдалж, аман хүзүүнд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын Наран хонгор, айргийн гуравд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн Шөвгөр зээрд, дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн буган халтар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Энхтөрийн хул  тус тус хурдалсан билээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hurelsuh mongol naadamiig mongol turhund ni oruullaadaa mundag baina bayar hurgie.
2017-07-11