Төв аймгаас хоёр шүдлэн айрагдлаа
2017-07-10

Гэрэл зургийг MPA.mn

 

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаан Хүй долоо худагт болж өндөрлөлөө. Шүдлэнгийн уралдаанд 251 үрээ бүртгүүлснээс 192 үрээ хасагдаж, 59 хурдан хязаалан шандас сорив.

 

Уралдааны  түрүү магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций  сумын уяач Т.Батхааны шарга үрээ  хурдаллаа. Аман хүзүүнд Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Б.Баярдоржийн  хээр үрээ, гуравдугаарт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Сумъяасүрэнгийн  цагаан үрээ, дөрөвдүгээрт Төв аймгийн Бүрэн сумын уяач Ариунбаярын  хонгор үрээ, тавдугаарт Төв аймгийн Заамар  сумын уяач Энхболдын хээр үрээ тус тус хурдлав.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бусад нь эрлийз
2017-07-11
зочин:
Шүдлэнгийн уралдаанд 251 үрээ бүртгүүлснээс 192 үрээ хасагдаж, 59 хурдан хязаалан шандас сорив. гэснийг юу гэж ойлгох вэ? Г.Тэгшсүрэн сэтгүүлчээ??????
2017-07-10