Хүндийг өргөлтийн залуучуудын болон оюутны дэлхийн аварга, ОУХМ М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өчигдөр /2017.07.06/ эхний мэс засалдаа оржээ.
Тэрбээр БНСУ-ын "Ханган сү" эмнэлэгт гүн түлэгдлийн дараах шатны арьс нөхөх хагалгаанд орохоор зургадугаар сарын 16-нд эх орноосоо мордсон. Эхний хагалгаа буюу хүзүү, цээжний хэсэгт арьс нөхөх мэс засал нь 5-6 цаг үргэлжилсэн бөгөөд давхар баруун гарынх нь түлэгдсэн арьсыг лазераар эмчилсэн байна. Үүнээс 21-28 хоногийн дараа эрүүний түлэгдсэн хэсгийн арьсыг нөхөх мэс засал хийхийн зэрэгцээ гарт нь дахин лазер эмчилгээ хийх ажээ.
М.Номин-Эрдэнийн эмчилгээний төлбөрийг ард түмний хандиваар бүрдүүлэн, ээж, охин хоёр Солонгост очоод байгаа билээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |